Уншиж байна ...

Ардын багш Д.Сэрээтэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 45 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Тухайлбал Төв аймгийн Лүн суманд төрсөн, Ардын багш, Монгол Улсын Гавьяат тамирчин, улсын харцага, 1968 оны олимпын наадмаас чөлөөт бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Олимпоос медаль авсныхаа дараа буюу 1970 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хүрэл медаль зүүж байв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн Монголын Гимнастикийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхөөр улсын зургаан удаагийн аварга, 201, оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Т.Түвшинтулга гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа.