Уншиж байна ...

Улаанбаатар хотын авто замын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон. Ингэснээр өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлэн нийт 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан. Алба хаагчийн уулзварын голд ажиллах цаг 38 хувиар багассан. Тухайн хэмнэсэн цаг хугацааг хяналт, шалгалт хийж, зөрчил арилгуулахад зарцуулж байна" хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Ингэснээр Тээврийн Цагдаагийн Албаны дэргэд байгуулсан цагдаагийн 319 алба хаагчтай Нийслэлийн Замын Хөдөлгөөний Хяналтын Газрын алба хаагч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих, хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоосон, үргэлжилсэн шугам давж эргэх зэрэг зөрчил гаргаж байгаа жолооч нарт дүрмээ сахихыг шаардах буюу эргүүлийн үүргийг гүйцэтгэж байгаа аж.

Улаанбаатар хот 176 уулзвар, гарцтай байна. Эдгээрээс 19-д нь цагдаагийн алба зохицуулалт хийхгүй болжээ.