Уншиж байна ...

Монголын Банкны Холбооны ерөнхийлөгчөөр Ариг банкны Гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар томилогдлоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

2025 оны 12 сарын 5-ны өдөр Монголын Банкны Холбооны ээлжит XX чуулган болж өндөрлөлөө. Тус чуулганаар Монголын банк санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг алдаршуулж, дараагийн 2 жилийн хугацаанд Монголын банкны холбоог тэргүүлэх ерөнхийлөгчийг сонгодог уламжлалтай билээ.

Ийнхүү Монголын Банкны Холбооны шинэ ерөнхийлөгчөөр Ариг банкны гүйцэтгэх захирал, Монгол улсын гавьяат эдийн засагч О.Хүрэлбаатар сонгогдсоны сацуу тэрээр банкны салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох "Хаш Эрдэнийн Одон"-гийн эзэн болсон юм. 2013 оноос хойш тус шагналыг Монгол улсын банк, санхүүгийн салбарын тогтвортой хөгжил, эрх тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан удирдагчдад олгож ирсэн нэр хүндтэй шагнал юм.

зураг
 

О.Хүрэлбаатар нь Монголын банк санхүүгийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа Монгол Улсын банкны хоёр шатлалт системийн эхэн үеэс эхлэн валютын арилжаа, хөрөнгө зохицуулалт, гадаад төлбөр тооцооны суурийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан нэгэн.

Тодруулбал, Худалдаа, хөгжлийн банкны Дэд захирал, Орлогч захирал, Монгол шуудан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Хадгаламж банканд Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга, “SGS” ХХК-д Засгийн газрын харилцаа хариуцсан зөвлөх, “Ачит ихт” ХХК-д Санхүү эрхэлсэн захирал, Капитрон банканд Гүйцэтгэх захирал, Банкны зөвлөх, ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан ба 2022 оны 8 дугаар сараас Ариг банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа арвин туршлагатай банкир юм.

Банкны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах цаашдынх нь замналд өндөр амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
29 | 6 | 4 цаг