Уншиж байна ...

Шакил О'Нил, Уэйн Гретцки, Том Брэди зэрэг алдартнууд хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалааны үйл ажиллагаанд оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 10 цаг 54 минут
IKON.MN
Зураг зураг

Ирэх онд АНУ, Канад, Мексик гурван улсад зохиогдох хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий сугалаа орон нутгийн цагаар энэ сарын 5-нд буюу Баасан гарагт АНУ-ын Вашингтон хотод болно. 

Уг ёслолд хөлбөмбөгийн томоохон одуудаас гадна америк хөлбөмбөгийн домог Том Брэди, сагсан бөмбөгийн алдартан Шакил О'Нил, бэйсболын бүх одод сонгогдсон Аарон Жадж болон хоккейн нэрт тамирчин Уэйн Гретцки нарын спортын төлөөлөгчид оролцох юм.

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаа 48 орон өрсөлдөх билээ. Одоогийн байдлаар оролцох 42 улс тодорсон. Үлдсэн зургаан эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.

Багууд 12 хэсэгт хуваагдах бөгөөд хэсэг тус бүрээс хамгийн олон оноо авсан баг хасагдах шатанд шалгарна. Мөн гуравдугаар байр эзэлсэн хамгийн олон оноотой баг найман баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах билээ.

Англи хөлбөмбөгчин асан Рио Фердинанд болон Саманта Жонсон нар шууд дамжуулалтын хөтлөгчөөр ажиллах бол дээр нэр дурдагдсан дөрвөн эрхэм сугалаанд туслах зорилготой аж. 

 

Эх сурвалж: Reuters