Уншиж байна ...

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэн тооцдог болох тухай хуулийн төслийг хэлэлцэж байсан ч хойшлов

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 12 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байсан ч ирц хүрээгүй учир хойшлууллаа. 

Уг хуулийн төсөлд нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын /Бямба, Ням/ өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэх тухай агуулгыг тусгасан юм. 

Өөрөөр хэлбэл, хэрэв зургаан хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гарагт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлэн тооцно. 

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу бид жилд 9 баяраар нийт 16 хоног амардаг. Энэ онд эдгээр өдрүүдийн 3 нь Бямба гарагт, 3 нь Ням гарагт тохиосон байна. 

Цагаан сарын баярын өдрүүдээр орон нутагт амьдарч буй аав ээж, ураг төрөлдөө золгохоор, Үндэсний баяр наадмаар наадах зэрэг цаг хугацаа зарцуулах баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа тул ахуй амьдралд нийцсэн зохицуулалтыг хуульд тусгах шаардлага үүссэн хэмээн хууль санаачлагчид тайлбарлажээ. 

Энэ онд болон ирэх жил тохиох баярын өдрүүд амралтын өдөртэй давхцаж байгаа эсэхийг дараах хүснэгтээс харна уу. 

Хуулийн төсөлд хавсаргасан доорх хүснэгтээс харахад 2026 онд нийтээр тэмдэглэх баярын нийт 4 хоног бүх нийтийн амралтын өдөртэй давхцаж байна. 

 

зураг
 
зураг