10:56 2025/11/14
2026 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "УИХ-ын төсөв улсын төрийн ороо бусгаа нөхцөлд батлагдлаа. Засгийн газраас анх төсөв оруулж ирэхэд маш олон төрлийн хүлээлт байсан. Энэ хүлээлт дундаас багш болон эмч нарын цалин нэмэгдлээ. Нөгөө талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах тал дээр шинэ зүйл гарсангүй.
Засгийн газар төсвийг өргөн барихаа НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч дагах хууль дээр ирэх оны аравдугаар сарын 1-н хүртэл хойшлуулж, буцаан олголтгүй боллоо. Энэ төсвөөс хүмүүс татварын ачаалал бууруулах хүлээлтээ огт авсангүй. Ойрын хугацаанд төсвийн тодотгол хийвэл татварын ачаалал дарамт бууруулах чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна.
Төсөв данхайгаад байгаа гол зүйл татварын ачааллын дээр байна" хэмээн ярив.
10:19 2025/11/14
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг зохиож байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах зүйлийг тусгажээ. Үүнд:
10:56 2025/11/14
2026 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "УИХ-ын төсөв улсын төрийн ороо бусгаа нөхцөлд батлагдлаа. Засгийн газраас анх төсөв оруулж ирэхэд маш олон төрлийн хүлээлт байсан. Энэ хүлээлт дундаас багш болон эмч нарын цалин нэмэгдлээ. Нөгөө талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах тал дээр шинэ зүйл гарсангүй.
Засгийн газар төсвийг өргөн барихаа НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч дагах хууль дээр ирэх оны аравдугаар сарын 1-н хүртэл хойшлуулж, буцаан олголтгүй боллоо. Энэ төсвөөс хүмүүс татварын ачаалал бууруулах хүлээлтээ огт авсангүй. Ойрын хугацаанд төсвийн тодотгол хийвэл татварын ачаалал дарамт бууруулах чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна.
Төсөв данхайгаад байгаа гол зүйл татварын ачааллын дээр байна" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!