Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны хүн амын Биеийн Жингийн Индекс(БЖИ)-ийн дундаж 25.5 кг/м² байгаа.
Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлт юм. Нийт хүн амын 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна.
Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа (2023)-ны үр дүнгээр:
Таргалалт нь чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Иймд БЖИ хэвийн хэмжээнээс хэтэрсэн бол жингээ бууруулах, хянах арга хэмжээг цаг алдахгүй авч хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал юм.
Та доорх хүснэгтээс өөрийн чихрийн шижингийн эрсдэлээ үнэлээрэй!
Хэрэв таны үнэлгээ:
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!