Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, дохио өгөхгүй нийтийн тээврийн автобусны өмнүүр гэнэт орж ирснээс үүдэн ахмад настан, хүүхдүүд гэмтэж бэртэх тохиолдол их гарч байна.
Суудлын автомашины жолооч та эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироогүй байж болох ч хэдхэн секунд тэвчилгүй гаргасан буруутай үйлдлээс үүдэн хүүхэд, хөгшид хохирдог учир анхаарал болгоомжтой байж бусдыг хүндэтгэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөе.
Нийтийн тээврийн Yutong автобус энгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн сууж зорчих 30 суудалтай, зогсоогоороо явах 50 хүний багтаамжтай. Суудлын машинд яваа иргэн бүр сууж явдаг бол нийтийн тээвэрт 50 түүнээс олон иргэн зогсож явааг анхаарна уу гэж НТБГ-аас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!