Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон мэдээтэй цуг түүний барих дуртай хар арьсан цүнх олны анхаарлын төвд оржээ.
“Grace Delight Tote” нэртэй энэ цүнхийг Токио хотод төвтэй Hamano Inc компанийн Нагано муж дахь үйлдвэрийн 20 орчим ажилчин гараар урладаг юм байна.
Hamano Inc нь 145 жилийн түүхтэй арьсан эдлэлийн компани юм.
“Санаэгийн цүнх” гэж олны дунд алдаршаад буй уг цүнх нь 700 грамм жинтэй, A4 цаас багтаах хэмжээтэй бөгөөд 136,400 иений ($891) үнээр худалдаалагддаг ажээ.
Hamano компани энэ цүнхээ 30 жилийн өмнөөс найман өнгөний сонголттой үйлдвэрлэж эхэлсэн юм байна.
Гэсэн хэдий ч Санаэ Такаичи ерөнхий сайдаар томилогдсоноос хойш цүнхний захиалга эрс нэмэгдсэн тул зөвхөн хар өнгөтэй үйлдвэрлэх болжээ.
Энэ долоо хоногийн Даваа гарагийн байдлаар цүнхний захиалга ирэх оны долдугаар сарыг дуустал дүүрснийг тус компани өчигдөр мэдээлсэн байна.
Hamano компанийн төлөөлөгч Таканори Кобаяашигийн мэдээлснээр 20-30 орчим насны залуус гол захиалагчид нь болж байгаа гэнэ.
“Энэ цүнхний загвар хуучрахгүй бөгөөд олон жилийн турш гамтай хэрэглэх боломжтой. Бид засвар үйлчилгээ үзүүлдэг тул удаан хугацаанд ашиглах боломжтой байдаг” гэж Кобаяаши тайлбарлажээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!