ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/05-НД НИЙТЛЭГДСЭН
Засгийн газрын хуралдаанаар 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэж байна
IKON.MN
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, танилцах юм байна.
Хэлэлцэх асуудал:
- Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- (COP-17)-ын бэлтгэл ажлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад
Танилцах асуудал:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлын талаар
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар
- 2025 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
