Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгост айлчилсан БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн үйлдвэрийн технологийн талаар олон нийтийн өмнө хошигносон нь ховор тохиолдол байлаа.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюнд өөрийн үйлдвэрийн хос гар утас бэлэглэсэн юм.
Xiaomi компанийн бүтээгдэхүүн болох эдгээр гар утаснуудын “нууцлал найдвартай” эсэхийг Ю Жэ Мюн асуухад Ши Жиньпин “Мэдээлэл цааш дамжуулдаг эсэхийг нь та шалгаарай” гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс инээлдсэн байна.
Хятадын төрийн тэргүүний хувьд олон нийтийн өмнө ингэж хошигнох нь маш ховор тохиолдол юм. Ялангуяа мэдээллийн аюулгүй байдлын тухай эмзэг сэдвээр хошигносон нь онцгой тохиолдол болж байна.
Тэрбээр Өмнөд Солонгосын Гёнжү хотод зохион байгуулагдсан APEC-ийн дээд хэмжээний чуулганд оролцох үеэрээ И Жэ Мюнтэй харилцан бэлэг солилцжээ.
Энэ нь түүний хувьд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Өмнөд Солонгост хийсэн анхны айлчлал юм.
Дээрх яриаг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба айлчлалын үеэр хоёр удирдагчийн харилцаа найрсаг дотно байсны илрэл гэж тайлбарлажээ.
Ерөнхийлөгч И Жэ Мюн хүндэт зочиндоо Го даамны гар хийцийн модон хөлөг, сувдан тавиур зэрэг эд зүйлсийг бэлэглэсэн байна.
Го даам тоглох дуртай Ши Жиньпин бэлгийн ур хийцийг “тансаг”гэж магтсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!