Уншиж байна ...

Жүдогийн ахмадын ДАШТ-д оролцох тамирчид Францыг зорилоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Францын нийслэл Парис хотод ирэх арваннэгдүгээр сарын 3-наас 7-ныг дуустал жүдогийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.

Энэ тэмцээнд 68 орны 2,571 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Манай улсаас эрэгтэй 38, эмэгтэй 13 нийт 51 тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр Парисыг зорилоо. 

Сонирхуулахад элэглэлийн урлагаар олонд танигдсан Т.Ганбүргэд M2 насны ангилалд 66 кг-ын жинд өрсөлдөхөөр болсон юм. Тэмцээний оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

Ахмадын ДАШТ-д

  • M1 - F1 - 30-34 нас,
  • M2 - F2 - 35-39 нас,
  • M3 - F3 - 40-44 нас,
  • M4 - F4 - 45-49 нас,
  • M5 - F5 - 50-54 нас,
  • M6 - F6 - 55-59 нас,
  • M7 - F7 - 60-64 нас,
  • M8 - F8 - 65-69 нас, 
  • M9 - F9 - 70+ насныхан өрсөлдөх аж.

Тэмцээнд оролцогчид дээшээ болон доошоо хоёр насны ангилалд өрсөлдөх боломжтой. Тухайлбал M1 ангилалд бүртгүүлсэн 30 настай тамирчин дээшээ 44 нас хүртэлх M3 ангилалд өрсөлдөх боломж бий.