Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын АРДЫН ЭМЧ цол тэмдгээр Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарыг шагналаа

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. 

Эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Анагаах ухааны доктор Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарыг Монгол Улсын Ардын эмч цолоор шагнав. 

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг эх орондоо нэвтрүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Эрүүл Мэндийн Яамны Урологи, андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, төрийн хошой шагналт, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэнд Монгол Улсын Ардын эмч цол хүртээв. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон эрүүл мэндийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Монгол Улсын хүний гавьяат эмч, төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнг Монгол Улсын Ардын эмч цолоор ийнхүү шагналаа.