Хиймэл оюун ухаантай мэргэжлийн зураг үүсгэх Монгол платформ нээгдлээ
Ажилд орох анкетанд зураг чухал байр суурь эзэлдэг. Харин одоо мэргэжлийн зураг авхуулахын тулд студид очих шаардлагагүй боллоо.
Zurag.ai нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан Монгол платформ албан ёсоор нээгдэж, хэрэглэгчдэд мэргэжлийн, албан ёсны төрхтэй анкетны зураг автоматаар үүсгэх боломжийг олгож байна.
Судалгаагаар анкетны зураг ажилд орох магадлалыг 30% хүртэл нэмэгдүүлдэг
CareerBuilder болон LinkedIn-ийн судалгаагаар мэргэжлийн зурагтай анкет нь зураггүй анкеттай харьцуулахад ажилд уригдах магадлал 30% хүртэл нэмэгддэг байна.
Мөн ажил олгогчдын 70% нь анхны сэтгэгдлийг зургийн үндсэн дээр бүрдүүлдэг гэж хариулжээ.
Zurag.ai нь энэхүү асуудлыг шийдвэрлэж, хэрэглэгчийн оруулсан зурган дээр үндэслэн хиймэл оюун ухаанаар студид авхуулсан мэт бодит, өндөр чанартай зураг гаргаж өгдөг онцлогтой.
Платформыг ашиглахад үнэгүй, бүртгэл үүсгэх шаардлагагүй бөгөөд хэдхэн минутын дотор таны анкет, сошиал хуудас, эсвэл баримт бичигт тохирох зураг үүсгэх боломжтой.
Зөвхөн албан ёсны зураг төдийгүй олон зориулалттай
Zurag.ai нь хэрэглэгчдэд дараах төрлийн зураг үүсгэх боломжийг санал болгож байна:
- Ажлын анкет, CV болон LinkedIn профайлын мэргэжлийн зураг
- Instagram, Facebook зэрэг сошиал сүлжээнд зориулсан чөлөөт зураг
- Паспорт болон албан баримт бичгийн зураг
Яг одоо студид авхуулсан мэт мэргэжлийн зурагтай болоорой! https://zurag.ai/
Zurag.ai нь Lambda.Global компанийн бүтээсэн дэвшилтэт хиймэл оюун ухаанд суурилсан шийдэл юм. Lambda.Global нь дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг талантуудыг элсүүлж, ажил олгогч болон төслүүдтэй холбох зорилготой, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг эрмэлздэг AI рекрутинг платформ юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
