Уншиж байна ...

Байгалийн рашаан эмчилгээ амьсгалын замын өвчлөлд үнэхээр үр дүнтэй гэж үү?

ikon.mn
2025 оны 10 сарын 15
Сурталчилгаа

Агаарын бохирдол болон амьдралын хэв маягийн нөлөөгөөр амьсгалын замын өвчлөл жилээс жилд өсөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 10 хүн тутмын нэг нь амьсгалын замын асуудалтай болжээ.

Энэ нөхцөлд Шаргалжуут рашаан сувилалд жил бүр Монгол орны өнцөг булан бүрээс 3200 гаруй амьсгалын замын өвчтэй иргэд зорин ирж эмчилгээ үйлчилгээнд хамрагдаж байна.

Үйлчлүүлэгчдийн зүгээс “Астма болон амьсгалын замын харшлын сэдрэл багассан, өвчин сэдрэхээ больсон, ханиалгах, амьсгал давчдах, бачуурах зэрэг зовуурь буурсан, харшлын шинж тэмдэг илрэхээ больсон” гэх олон эерэг туршлага, сэтгэгдлийг бидэнд хуваалцдаг.

зураг
 

ГЭХДЭЭ ЭНЭ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ?

зураг
 

Энэ асуултад хариулах зорилгоор бид Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлгийн Уушгины тасаг, Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Уушгины тэнхимтэй хамтран “Астма болон харшилд рашаан эмчилгээний нөлөө”-г орчин үеийн анагаах ухааны аргаар тодорхойлох эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж байна.

Эрдэм шинжилгээний үр дүнгээс харахад:

  • Харшлын эсийн тоо 75% хүртэл буурсан,
  • Амьдралын чанарын үзүүлэлт 70.7%-иар сайжирсан,
  • Уушгины үрэвслийн үзүүлэлт болох FeNO 44.7%-иар буурсан,
  • Ачаалал даах чадвар 39.5%-иар нэмэгдсэн зэрэг бодит өөрчлөлт, үр дүн гарсан.
зураг
 

Эдгээр үр дүн нь байгалийн рашаан эмчилгээтэй хослуулсан цогц эмчилгээ нь бие махбодын түвшинд үрэвслийг бууруулж, харшлын идэвхийг намжааж, амьсгалын замын зовуурийг багасган, өвчний сэдрэлтийн давтамжийг бууруулан, амьдралын чанарыг урт хугацаанд тогтвортой сайжруулдаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолж байна.

Цаашид бид “Үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг тогтвортой дэмжиж, амьдралын чанарыг сайжруулах” эрхэм зорилгын хүрээнд байгалийн нөөцийг илүү гүнзгий судалж, зөв зохистой ашиглах шинжлэх ухааны судалгааг улам өргөжүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7743-7777 дугаараас болон www.facebook.com/Shargaljuut.resort холбоосоор авна уу. 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.