Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сайн Моторс – Монгол дахь BYD брэндийн албан ёсны дистрибьютер боллоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 3
Сурталчилгаа

2025 оны 10-р сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо Сайн Моторс ХХК болон Дэлхийн тэргүүлэгч цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD брэнд албан ёсны дистрибьютерийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд BYD компанийн үйл ажиллагаа хариуцсан төв болон Ази, Номхон далайн автомотив борлуулалтын салбар хариуцсан захирал Ли Бин, Монголын талаас “Сайн Моторс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амгалантуяа нар оролцлоо.

зураг
 

Дэлхийн шилдэг амжилтыг Монголд авчирсан брэнд

BYD бол дэлхийн автомашины салбарын шинэ эрин үеийг тодорхойлогч компани юм. 2022 онд дэлхийд хамгийн олон цахилгаан хөдөлгүүрт автомашин (NEV) үйлдвэрлэсэн бөгөөд 2023 онд 10 сая дахь NEV загвараа үйлдвэрлэн гаргасан анхны үйлдвэрлэгч болсон. Тус компани 2024 оны байдлаар Хятад экспортын №1 автомашины брэнд болж, дэлхийн 6 тивийн 116 улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Монгол улсад 2019 оноос BYD албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 2025 оны 10-р сараас эхлэн хоёр дахь албан ёсны дибтрибьютер Сайн Моторстой хамтран  BYD  4S шоурүүмийг  нээхээр болсон нь Хятад автомашины брэндүүдийн хувьд түүхэн анхны тохиолдол болох юм.

Монголд анхны Хятад автомашины 4S шоурүүм албан ёсоор нээгдэнэ.

Монголын хэрэглэгчдэд зориулсан анхны Хятад автомашины 4S (Sales, Service, Spare Parts, Survey) төв нь энэхүү ёслолын арга хэмжээгээр баталгаажиж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм. Энэ төв нь олон улсын 4S стандартын дагуу бүрэн тоноглогдсон бөгөөд борлуулалт, баталгаат засвар үйлчилгээ, оригинал сэлбэг хангамж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа бүхий нэг цэгийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлж эхлэхээр төлөвлөж байна.

Шоурүүмийн бүх инженер, засварын мэргэжилтнүүд БНХАУ-д мэргэшүүлэн сургагдаж, сертификатаа авсан бөгөөд засварын хэсэг, тоног төхөөрөмж, сэлбэгийн нөөц бүрэн бүрдсэн юм.

Саарал зах зээлээс цэг тавьсан шийдэл

Өнгөрсөн хугацаанд Монголын зах зээлд тус брэндийн автомашинууд албан бус буюу саарал урсгалаар, хятадын дотоод хувилбарын автомашин гар дамжин орж ирэх нь албан ёсны урсгалаасаа илүү олон байлаа. Ийм автомашинууд нь Монголын хүйтэн уур амьсгалд зориулагдаагүй, үйлдвэрийн албан ёсны баталгаагүй, замдаа батарей болон эд анги солигдсон, VIN дугаар болон бичиг баримт засварлагдсан байх зэрэг чанарын доголдол, өндөр эрсдэлийг дагуулж, хэрэглэгчдийг хохироож ирсэн.

Ийнхүү албан ёсны 4S төв нээгдсэнээр дээрх эрсдэлт нөхцөл байдал эцэслэгдэж, Монголын хэрэглэгчид баталгаатай, олон улсын түвшний үйлчилгээг хүлээн авах шинэ, итгэлтэй сонголттой болж байна.

зураг
 

Цахилгаан болон PHEV загваруудыг танилцуулж эхэлнэ.

Шинэ шоурүүмд Sealion 6 PHEV, Atto3, Shark 6 NEV зэрэг шинэ үеийн цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашинуудыг борлуулж эхэлнэ.

Sealion 6 PHEV загвар нь Улаанбаатар хотын өдөр тутмын богино замд цэвэр цахилгаанаар, орон нутгийн урт замд бензинээр явах боломжтой хос горимтой. Энэ нь цэнэглэгчийн хомсдол, улирлын нөхцөлөөс үл хамаарах, Монголын хэрэглээнд хамгийн тохиромжтой шийдэл болж байна.

Уян хатан зээлийн нөхцөлтэйгөөр авах боломж

Хэрэглэгчид автомашинаа Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Нэт капитал, Инвескор зэрэг 10 гаруй банк, ББСБ-аас авах боломжтой. Зээлийн нөхцөл нь сарын 1.5% хүүтэй, 10–30%-ийн урьдчилгаатай, 30–96 сарын хугацаатай уян хатан бүтэцтэй. Sealion 6 загварын үнэ 119 сая төгрөг байна.

Нээлтийн үйл ажиллагаанд урьж байна

BYD автомашин сонирхож буй хэрэглэгч, байгууллагуудыг 2025 оны 10-р сарын 9-ний өдөр болох албан ёсны нээлтийн арга хэмжээнд урьж байна. Та энэхүү үйл ажиллагаанд оролцож:

  • 4S төвтэй газар дээр нь танилцах
  • BYD автомашинуудыг үзэж сонирхох
  • Туршилтын жолоодлого хийх
  • Зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл авах
  • Машин худалдан авах шийдвэрээ мэргэжлийн зөвлөгөөнд тулгуурлан гаргах боломжтой.

📝 Нээлтэд оролцохыг хүсвэл 📞 72508855 дугаарын утсаар бүртгүүлж урилга авах боломжтой.

зураг
 

Шоурүүм таныг хүлээж байна

2025 оны 10-р сарын 10-наас эхлэн BYD-ийн албан ёсны 4S шоурүүм Даваагаас Бямба гарагуудад 10:00–19:00 цагийн хооронд тогтмол ажиллах болно.

📍 Байршил: Цамбагарав төвийн баруун урд талд, Москвагийн гудамж, Баянгол дүүрэг.

Албан ёсны Facebook хуудас: 👉 https://www.facebook.com/profile.php?id=61579315933755

Холбоо барих утас: 📞 72508855

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.