"The MongolZ" багийн ESL Pro League Season 22 тэмцээний тоглолтууд маргааш эхэлнэ
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 22" тэмцээн Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна.
Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тухайн тэмцээнд 24 баг хоёр шатанд хуваагдаж, тойргийн журмаар тоглож байгаа юм.
Хоёрдугаар шатанд 16 баг тойргийн журмаар тоглоно. Нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй. Түрүүлж гурван удаа хожсон найман баг нь Playoffs шатанд шалгарна. Шөвгийн найман багийн тоглолт аравдугаар сарын 10-наас эхэлнэ.
Харин хоёрдугаар шатны тоглолтууд маргаашаас эхлэх бөгөөд "The MongolZ" баг "Во3" (гурав "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглох хуваарьтай байна.
"The MongolZ" багийн хувьд одоогоор "Counter Strike 2" тоглоомын дэлхийн чансааг тэргүүлж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
