Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Батлан Хамгаалах Яамны захиалгаар баригдсан Багабаян амралт хүртэлх замыг ирэх онд засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 километр авто замыг ирэх онд шинэчлэхээр болжээ.

Энэ тухай НЗХГ-аас мэдээлснээр Батлан Хамгаалах Яамны захиалгаар 2019 онд Санзайн эцсээс Багабаян амралт хүрэх 1.7 километр замыг барьсан байна.

Энэ цагаас хойш их хэмжээний эвдрэл гэмтэл гарсан тул хамтран ажиллаж, засвар хийх шаардлагатай талаар иргэдээс удаа дараа өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй аж.

Тус зам дээр уулын ус ихээр бууж, халиа тошин үүсэх нь замын эвдрэлд нөлөөлдөг байна.

Ирэх онд 1.7 километр замын суурийг хүчитгэж, уулын ус зайлуулах шуудууг хамтад нь хийхээр төвлөжээ.