Өнөөдөр манай улсад зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 35 гаруй хувийг эзэлж байна.
Үүнээс урьдчилан сэргийлэх нэгэн шинэ боломжийг судалгаагаар харуулжээ. “АБАНА” гэх ургамлын гаралтай эм нь цусан дахь өөх тосыг бууруулах, цусыг шингэлэх, даралтыг тогтворжуулахад эерэг нөлөөтэй болох нь тогтоогдсон байна.
Цусны өөх тос өндөр байх нь зүрх судасны хүндрэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Манай улсад насанд хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй гэсэн тооцоо бий.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар жил бүр 10 сая гаруй хүн зөвхөн даралт ихсэлтийн хүндрэлээр амь насаа алддаг байна.
Цусны даралт ихсэлт эхэндээ ямар ч шинж тэмдэггүй явж байгаад, нэг мэдэхэд тархины харвалт, зүрхний шигдээсээр төгсдөг нь хамгийн аюултай. Тиймээс мэргэжилтнүүд үүнийг “чимээгүй алуурчин” хэмээн нэрлэдэг.
—Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй хөрөнгө—
Даралтаа хянаж, зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийж, эрсдэлийг бууруулах нэмэлт бүтээгдэхүүн сонгож хэрэглэж чадвал та зөвхөн өвчнөөс хамгаалаад зогсохгүй гэр бүлдээ хамгийн том бэлгийг бэлэглэж байна.
Эх сурвалж:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!