Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Намрын хуурайшилтын үе эхэлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намрын хуурайшилтын үе “Ойн тухай” хуульд зааснаар жилийн бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилдэг.

Энэ хугацаанд Нийслэлийн Байгаль Орчны Газраас өдөр бүр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх 49 албан хаагч, ногоон бүсэд өдөр бүр тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах 33 байгаль хамгаалагч, нэмэлтээр урамшуулалт 60 эргүүл гаргаж ажиллана.

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 278 удаагийн шар өвсний, ойн санд гурван удаагийн түймэр бүртгэгдсэнээс нэг удаагийнх нь Богд ууланд гарсан.

  • Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
  • Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
  • Түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг зөвлөе.

Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн Байгаль Орчны Газар, орон нутгийн байгаль хамгаалагчид болон Нийслэлийн Онцгой Байдлын Газарт 72720303, 101 утсаар яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна гэж НБОГ-аас мэдээллээ.