Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүхийн шийдвэрийг биелүүлж, Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаар буцаан томилно" гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. Энэ үеэр Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрсөн явдал гэж үзсэн шүүхийн шийдвэрийн талаар тодрууллаа. 

Эргэн сануулахад, Р.Чингис генералыг 2025 оны нэгдүгээр сарын 9-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Р.Чингисийг "Гашуунсухайт-Ганцмодны хэлцлийг эсэргүүцсэн янз бүрийн жагсаал цуглааныг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" хэмээн мэдэгдэж байв. 

Түүнийг Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар эсэргүүцэн холбогдох хуулийн дагуу шалгуулна гэдгээ мэдэгдэж байсан билээ. 

Тэгвэл Р.Чингисийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоожээ. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар "Шүүхээс Р.Чингисийг ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх болно" гэв.