ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө

ikon.mn
2025 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад төрийн айлчлал сүүлийн өдрөө үргэлжилнэ. 

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд

09:00 цагт "Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг болно.

СТӨ-ний 13 давхарт

10:00 цагт Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өгнө.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

11:00 цагт “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.