Өнөөдөр боксын ДАШТ эхэлнэ
Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж буй Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр эхэлнэ. Английн Ливерпүүл хотноо 10 хоногийн турш бокс сонирхогчдыг өндөлзүүлэх тус тэмцээнд манай улсын 10 тамирчин өрсөлдөх юм.
Тэгвэл тэмцээнд оролцох тамирчдын оноолт гарчээ. Дэлхийн Боксын холбооноос анх удаа зохион байгуулж буй ДАШТ-д албан ёсоор 66 орны 540 боксчин 80 багц медалийн төлөө өрсөлдөхөөр болов.
Энэ удаагийн тэмцээнд Парисын олимпоос медаль хүртсэн 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Тэмцээний эхний өдөр манай тамирчид тулалдахгүй. Харин хоёр дахь өдрөөс буюу маргааш эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал Австралийн Жули Рамадантай хүч сорино.
Түүний тулаан орон нутгийн цагаар 18:00 цагаас эхлэх юм.
Манай тамирчдын оролцох жингийн оноолтууд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!










