Боксчид ДАШТ-д оролцохоор Английн Ливерпүүл хотыг зорив
Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж буй Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) маргааш буюу есдүгээр сарын 4-нд нээлтээ хийнэ. Энэ сарын 14-нийг хүртэл 10 хоногийн турш бокс сонирхогчдын мэлмийг баясгах тус тэмцээнд Монголын 10 боксчин гурван дасгалжуулагчийн хамт оролцохоор Английн Ливерпүүл хотыг зорьжээ.
Тодруулбал
Эмэгтэй:
- 48 кг: Л.Алтанцэцэг
- 51 кг: Б.Мөнгөнсаран
- 54 кг: О.Есүгэн
- 57 кг: М.Энхжаргал
- 60 кг: М.Намуун
Эрэгтэй:
- 50 кг: А.Баттулга
- 55 кг: Х.Билгүүнсайхан
- 60 кг: Г.Лундаа
- 65 кг: Б.Мишээлт
- 70 кг: О.Бямба-Эрдэнэ нар куба мэргэжилтэн Пинеро Рубин Санчез болон шигшээ багийн дасгалжуулагчид болох О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор тус тэмцээнд оролцох юм.
Дэлхийн Боксын Холбооноос зохион байгуулж буй анхны ДАШТ-д 60 гаруй орны 500 боксчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээний эхний өдрийн өглөө нь эмэгтэйчүүдийн 48 кг, 51 кг, 75 кг, эрэгтэйчүүдийн 55 кг, 65 кг, 70 кг жингийн тулаанчид өрсөлдөх хуваарьтай бол орой нь эмэгтэйчүүдийн 54 кг, 70 кг, эрчүүдийн 60 кг, 80 кг, 90 кг жингийн эхний тулаанууд болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
