ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Отгонболд тэргүүтэй дөрвөн тамирчин оролцоно

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөнө. Баг тамирчид өдгөө тэмцээн болох БНСУ-д бэлтгэл сургуулилалтаа хангаж байгаа аж.

Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө Их Британийн Йорк хотод болсон байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь Монголын спортын салбараас төрөн гарсан анхны дэлхийн аварга билээ.