Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс энх тайван, аюулгүй байдлын үзүүлэлтээр дэлхийн 163 улсаас 37 дугаарт эрэмбэлэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Institute for Economics and Peace (IEP) хүрээлэнгээс жил бүр гаргадаг Дэлхийн Энх Тайвны Индекс (Global Peace Index) тайлангийн 2025 оны дугаар өчигдөр нийтлэгджээ.

Дэлхийн хүн амын 99.7 хувь амьдардаг 163 улс уг судалгаанд хамрагдаж, улс төр, нийгэм болон эдийн засгийн аюулгүй байдлын 23 үзүүлэлтээр үнэлэгдсэн байна.

Үзүүлэлтүүдийг ерөнхийд нь нийгмийн аюулгүй байдал, дотоодын болон олон улсын мөргөлдөөнд хамрагдсан байдал, цэрэгжилтийн түвшин гэсэн гурван үндсэн ангилалд хуваажээ.

Ингэхэд Монгол улс дэлхийн 163 улс орноос 37 дугаарт, Ази, Номхон далайн бүс нутагтаа 19 улсаас зургаадугаарт жагссан байна.

Монгол улс нийлбэр үзүүлэлтээр 1.719 оноо авч, өмнөх оноос 8 байраар ахижээ.

Ерөнхийдөө дэлхийн улс орнуудын 74-д нь аюулгүй байдал сайжирч, 87-д нь муудаж, дундаж үзүүлэлт 0.36 хувиар буурсан байна.

Дэлхийн хамгийн тайван амгалан 10 улс:

  1. Исланд
  2. Ирланд
  3. Шинэ Зеланд
  4. Австри
  5. Швейцар
  6. Сингапур
  7. Португал
  8. Дани
  9. Словени
  10. Финланд

 

Дэлхийн хамгийн аюултай 10 улс

154. Мали

156. Израил

157. Сири

158. Афганистан

159. Йемен

160. Ардчилсан Конго

161. Судан

162. Украин

163. Орос

 

Ази Номхон далайн орнуудыг аюулгүй байдлын үзүүлэлтээр жагсаахад

  1. Шинэ Зеланд
  2. Сингапур
  3. Япон
  4. Малайз
  5. Австрали
  6. Монгол
  7. Вьетнам
  8. Тайвань
  9. Өмнөд Солонгос
  10. Зүүн Тимор
  11. Лаос
  12. Индонез
  13. Тайланд
  14. Камбож
  15. Хятад
  16. Филиппин
  17. Папуа Шинэ Гвиней
  18. Умард Солонгос
  19. Мьянмар

 

Global Peace Index 2025 бүрэн тайлантай танилцах бол энд дарна уу.

 

Эх сурвалж: Vision of Humanity