ТЭСО Групп оюутнуудын дунд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг зарлалаа
Хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх зорилготой ТЭСО Групп нь Монгол улсын ирээдүйн залгамж халаа болсон оюутан залуусын боловсролыг тогтмол дэмжин төсөл хөтөлбөрүүд зарлаж, тэдний ирээдүйд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн.
Үүний үргэлжлэл болгон ТЭСО Групп нь хүний нөөц, тогтвортой хөгжлийн бодлогодоо уялдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “ТЭСО Группийн нэрэмжит НЭГ ТЭРБУМ төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг”-ийг зарлалаа. Тус хөтөлбөрт Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг бакалаврын түвшний оюутнууд хамрагдах боломжтой.
Манай улсын хөдөлмөрийн зах зээлд Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэлийн 83 мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр хэдий ч, тухайн мэргэжлээр төгссөн боловсон хүчин дутмаг байдаг. Тиймээс хүүхэд залуусыг эдгээр мэргэжлээр суралцахад түлхэц өгөх, чанартай боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс ТЭСО Групп оюуны хөрөнгө оруулалт болгон энэхүү тэтгэлгийг зарлажээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:
ШИНЭ ОЮУТАН БУЮУ I-Р КУРСИЙН ОЮУТАН:
- Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр элссэн байх
- ЭЕШ-ын хүчин төгөлдөр оноотой
- Сүүлийн 1 жил бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх /ижил төстэй буюу сургалтын төлбөрийн/
- Урлаг спорт, шинжлэх ухааны уралдаан тэмцээнд амжилт гаргаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- ЭЕШ-ын онооны батламж хуудас
- Их дээд сургуульд элсэн суралцах урилга түүнтэй адилтгах албан бичиг
- Гаргасан амжилтыг тодорхойлсон баримт бичиг
II-IV КУРСИЙН ОЮУТАН :
- Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр 2.8-с дээш голчтой суралцдаг байх
- Сүүлийн 1 жил бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх /ижил төстэй буюу сургалтын төлбөрийн/
- Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн, уралдаан тэмцээнд амжилт гаргаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Сургуулийн тодорхойлолт
- Суралцсан хугацааны сурлагын дүнгийн жагсаалт
- Гаргасан амжилтыг тодорхойлсон баримт бичиг
Тэтгэлгийн хэмжээ: Хоёр сая хүртэлх төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг
ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ - ТЭСО ГРУПП
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

