ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийг яаж давна даа гэж бодож байна уу?

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Өглөө өөрийгөө үстэх нь холгүй татаж босгоод “Өнөөдрийг яаж давна даа?” гэж боддог л биз дээ. Ажил, хичээл дээрээ арай гэж хөлөө чирээд ирсэн ч нэг л сулбагар, энергигүй үе бидэнд бишгүй бий. Ширээний ард цагийн зүү зогсчихсон аятай хөдөлж өгөхгүй л. Энэ мэдрэмж ганц танд ч биш, олон хүнд танил.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар насанд хүрэгчдийн 60 орчим хувь нь хангалттай нойр авч чаддаггүй, 70 гаруй хувь нь өдөр тутмын стрессээс болж эрч хүчээ алдаж байдаг ажээ. Тэгвэл яагаад бид ингэж ядарч сэрээд байна вэ? Яаж энэ чөтгөрийн тойргоос салах вэ?

Яагаад унтаад байхад ядраад байна вэ?

Ядаргаа нь зөвхөн нэг шалтгаанаас болдоггүй. Энэ бол бидний өдөр тутмын зуршлуудын нийлбэр дүн юм.

  • Нойрны дэглэмийн алдагдал – Жишээ нь, оюутан Энхээ шөнө орой унтаж, өглөө эрт босдог. Өдөр нь хичээл дээрээ нойрмог, маргааш нь ч бас адилхан. Энэ бол бие, тархи хангалттай нөхөн сэргэх боломжоо алдаж байгаагийн дохио. Эсвэл шөнөжин сууж ажил, хичээлээ хийгээд өдөр нь нойроо нөхнө гэж боддог. Гэвч шөнийн нойрыг нөхөх өдрийн нойр гэж үгүй юм. Хангалттай нойр авч чадахгүй бол тархи, биеийн эсүүд бүрэн амарч, нөхөн сэргэх боломжгүй. Иймээс өглөө бүр танд ял шиг л санагдана гэсэн үг.
  • Стресс – Санхүүгийн асуудал, ажил дээрх дарамт, хүн хоорондын харилцаа бүгд хуримтлагдсаар дархлааг сулруулж, булчин чангаруулж, анхаарал сарниулдаг. Судалгаагаар стрессийн гормон болох кортизол өндөр байх нь цусны даралт, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
  • Идэвхгүй амьдралын хэв маяг – Ажлын ширээний ард найман цаг сууна гэдэг бодох төдийд л хуян хөөрч, булчин зангирмаар мэдрэмж төрүүлдэг. Орчин цагийн хотын амьдралд бид ихэнх цагаа сууж өнгөрөөдөг шүү дээ. Энэ нь цусны эргэлтийг удаашруулж, бодисын солилцоог сулруулан ядаргаа үүсгэдэг.
  • Амин дэмийн дутагдал – Хоол хүнсээрээ хангалттай амин дэм авч чадахгүй бол эсийн үйл ажиллагаа сулран, дархлаа унаж, бие организм түргэн ядрах нь бий. Тухайлбал, С, Е витамин дутагдахад эсүүдийн хамгаалалт суларч, бид амархан ядардаг болдог аж.

Ядаргааг ялах амархан алхмууд

Өдөр бүр оройг хүлээж, Даваа гараг бүр Баасан гаргийг хүлээж амьдрах ганц олдох энэ амьдралд хэтэрхий хайран биш гэж үү? Тэгэхээр хамтдаа энэ ядаргаа гэгчийг өөрийг нь ядраацгаая!

Өдөр бүр дор хаяж 30 минут алх. Энэ нь таны биеийг сэргээх хамгийн энгийн, үр дүнтэй арга юм. Алхах бүрд цусны эргэлт идэвхжиж, тархинд сэргэх мэдрэмжийг өгдөг. Жишээ нь, ажлаасаа түр завсарлага аваад оффисоо тойрч алхахад л таны анхаарал төвлөрч, стресс багасдаг нь судалгаагаар батлагдсан.

Тогтмол цагт унтаж, хангалттай нойр ав. Энэ бол таны дархлаа болон мэдрэлийн системийг хамгаалах чухал суурь алхам. Тархи, булчин, эсүүд унтах хугацаандаа нөхөн сэргэж, өглөө эрч хүчээр дүүрэн сэрдэг. Стэнфордын судалгаагаар тогтмол нойртой хүмүүсийн стрессийн түвшин 30 хувиар бага байдаг аж.

Амин дэмээр баялаг хоол хүнс – Эрч хүчний түлхүүр. Өдөрт авах С ба Е амин дэм таны дархлаа, эсийн хамгаалалт, эрч хүчний хэмжээнд шууд нөлөөтэй. С витамин дархлааг дэмжиж, биеийг сэргээдэг бол, Е витамин эд эсийг хамгаалж, ядралт, стрессээс хамгаалдаг.

Тэр дундаа жимс, хүнсний ногоо, үр тариа бол байгалийн хамгийн үнэтэй эрч хүчний эх үүсвэр юм. Эдгээрийг өдөр тутмын хоолондоо тогтмол оруулах нь таны бие, тархи, сэтгэлийг сэргээх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга билээ. Түүнчлэн чанартай ундаа, жүүсээр амин дэмээ нөхсөнөөр өдрийн завгүй амьдралд өөрийгөө хурдан сэргээж, эрч хүчээр дүүргэх боломжтой.

Жишээ нь, Монголын хэрэглэгчдийн амтлах мэдрэхүйд хамгийн таатайгаар тохируулан бүтээсэн  Minute Maid Nectar алим, тоор, жүрж жимсний гурван төрлийн шүүс нь С ба Е амин дэмээр баялаг тул өдөрт авах амин дэмийн хэрэгцээг 100% хангахад тусална. Уг шүүсний онцлог нь жимсний жинхэнэ амт, үнэр, өнгийг хамгийн тодоор хадгалж үлдэх АСЕПТИК үйлдвэрлэлийн шилдэг технологиор бүтээдэгт оршдог аж.

зураг
 
зураг
 

Асептик технологи гэдэг нь жимсний шүүсийг ариун цэврийн шаардлага хангасан, хаалттай орчинд савладаг учраас бодит амт, үнэр, өнгийг нь шинээр шахсан мэт хадгалан танд хүргэж байгаа гэсэн үг юм.

Уух төдийд та жинхэнэ жимсний тааламжит амтыг мэдрээд зогсохгүй, өдөр тутмын завгүй амьдралдаа ч эрч хүчээ хадгалж, сэргэлэн, урам зоригтой байж чадна. Багахан анхаарал, багахан зуршил, магадгүй нэг аяга шүүс л таны өдрийг аз жаргалтай, бүтээмжтэй болгох боломжтой байгаа биз. Одоо өглөө бүр орой болохыг хүлээж ядрах хэрэггүй боллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.