Ослын урьдчилсан дүгнэлт гарсны дараа Энэтхэгийн эрх баригчид Boeing онгоцны түлшний товчийг шалгах үүрэг өглөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Air India компанийн Boeing загварын онгоц Энэтхэгийн нэг нисэх буудлаас Лондон хотын чиглэлд хөөрмөгцөө осолдсоны улмаас 260 орчим хүн амиа алдсан билээ.

Бямба гарагт ослын шалгалтын урьдчилсан дүгнэлт гарсан юм.

Ослын өмнөхөн онгоцны хөдөлгүүрт чиглэсэн түлшний урсгалыг зохицуулдаг товчны байрлал “ажиллах” төлөвөөс “унтраах” төлөвт шилжсэн байсан нь шалгалтын явцад тодорхой болжээ.

Нэг нисгэгч товчийг “яагаад унтраасныг асуухад” нөгөө нисгэгч нь ингээгүйгээ хариулсныг бүхээгийн ярианы бичлэг харуулсан байна.

Гэхдээ урьдчилсан дүгнэлтэд энэ үйлдлийг онгоцны осолд шууд нөлөөлсөн гэж үзээгүй байв.

зураг
 

Хэдий тийм боловч Энэтхэгийн иргэний нислэгийн удирдах байгууллага өчигдөр бүх агаарын тээврийн компаниуддаа дээрх товчны түгжээг шалгах үүрэг өгчээ.

Үүнээс өмнө АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа дээрх товчны төлөвийг өөрчлөх үйлдэл аюулгүй болохыг мэдэгдсэн юм.

Гэхдээ 2018 онд тус байгууллагаас гаргасан гарын авлагад Boeing загварын бүх онгоцнуудын түлшний хяналтын товчийг санамсаргүй дарагдахаас хамгаалж, түгжихийг агаарын тээврийн компаниудад зөвлөсөн байдаг юм байна.

Энэтхэгийн эрх баригчид дээрх зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч байгаа ажээ.

Air India компанийн хувьд энэ зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үздэг байсан гэнэ.

Өчигдөр бас Өмнөд Солонгосын эрх баригчид Boeing онгоцоор нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуддаа түлшний хяналтын товчтой хэрхэн харьцах талаар заавар өгөхөөр бэлдэж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.156] 2025/7/20
Энэтхэгийн нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт маш сул бас нисгэгчийн сургалт дадлага муу шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.90] 2025/7/18
Энэ улсын хүн ам 1.5 тэрбум байна. Нэг тэрбум нь ядуучууд үлдсэн 500 сая иргэд нь дундаж давхарга баячууд байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.106] 2025/7/16
hyanalt bish yum aa, udirdlagiin tovch yum
1 | 0 Хариулах
Ардчилал [203.91.115.46] 2025/7/16
БОЙНГ гэж алуурчин төмрийн сэг байнаа. Байнга сөнөж байх юм
3 | 2 Хариулах
Зочин [202.126.89.156] 2025/7/20
Боинг онгоцондоо биш буруу бэлтгэдсэн боловсон хүчиндээ байгаа юм мал минь. Дэлхий дээр хамгийн их нислэг үйлдэж буй онгоц бол Боинг онгоц. Ихэнх осол хүний хүчин зүйлд байдаг болохоос онгоцны техникийн алдаа маш бага байдаг юм учир наад онгоц зөвшөөрөл автлаа маш олон цагийн шалгалт тестэд ордог юм
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.115] 2025/7/15
Дэндүү оройтож мэдэж дээ тэрнээс түлшээ өгөөд эргээд өндөрөө авах боломж байгаагүй юм байх даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.67] 2025/7/16
Чи мөн их юманд санаа зовждээ. Монгол улс чинь хятадын мэдэлд шилжсэн байнаа
0 | 3 Хариулах
Зочин [192.42.116.193] 2025/7/16
Чи тэгэхээр жунгаа хүн гэсэн үг үү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.196] 2025/7/15
Энэтхэгт хоёр удаа очиж байсан.нэг удаад нь гурван сар болсон. Маш хэнэггүй, зальтай, ариун цэвэр сахьдаггүй бохир заваан хүмүүс. Машиныхаа толийг аваад хаяна, эсвэл хумьчихаад дэлгэхгүй. Нарийн зай завсраар ороход хэрэгтэй юм гэнэ. Зам нь цагаан зураастай боловч тэр цагаан зураасыг унаж явна. Гүйцэж түрүүлэх бүрдээ сигнал дарна. Замын хөдөлгөөний дүрэм дандаа зөрчинө. Хаа сайгүй сигнал дараад аймаар чимээ шуугиантай. Машинтай хүн тасархай баянд тооцогдоно. Ази царайтай хүн ховор учир хаа явсан газар хамаг хүний анхаарлын төвд орно. Гадаад хүн баян гэсэн ойлголттой тул гуйлгачид, хог зарах гэсэн хүмүүс дагаад салахгүй. Халбага сэрээ хэрэглэхгүй. Муухай хар гараараа базаж аваад ам руугаа чихнэ. Оросууд шиг муухай хулмастай. Маш хэцүү хүмүүс.
14 | 0 Хариулах
Зочин [202.9.47.90] 2025/7/18
Чи ядуучуудын амьдардаг хот хороололд очсон байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.119] 2025/7/19
Эх ороноо хөгжүүлчихвэл тэрэн шиг сайхан юм алга.Гадаадын гуйлагчингууд яаж амьдрах нь хамаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.156] 2025/7/20
Угаасаа ерөнхий хэв заншил тийм хогоо байгаа газраа шууд хаядаг бохир заваан үндэстэн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.175] 2025/7/15
Мотор луу түлш дамжуулдаг суваг нь автоматаар хаагдсанаас болоод онгоц хүч алдаж унасан гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа гэсэн. Ерөнхийдөө онгоцны өөрийнх нь гэмтэл гэсэн үг.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.187.115] 2025/7/16
худлаа хуцаад бай. 2 нисгэгчийн нэг нь онгоцны 2 хөлөгүүрийн түлшийг хаах товчыг 2- ланг нь хаах горимд шилжүүлээд нөгөө нисгэгч нь буцаагаад нээсэн боловч онгоц нэгэнтээ өндөрөө алдсан тул осолдсон
1 | 0 Хариулах
өвөө [202.126.88.183] 2025/7/15
Энэтхэгчүүд онгоц барих болллгүй ер нь монголорхуу завөан хэнэгүй улс
10 | 7 Хариулах
Зочин [202.9.46.38] 2025/7/15
Энэтхэгийн агаарын хүчин (иргэнийх ч тэр, цэргийн ч тэр) суга бөлгөө. Тэгээд буруугаа бусад руу чихнэ.
10 | 3 Хариулах
Зочин [89.147.101.137] 2025/7/15
Баларсан юм. Тэр товч өөрөө бууна гэж баймааргүй юм. Түлш саатсанаас мотор унтарч хүч алдаж унасан нь тодорхой байна даа.
3 | 3 Хариулах
Зочин [66.181.190.146] 2025/7/15
Үхэр лалар чинь нэг юмны сураг сонсчихоороо яг үзсэн харсан юмшиг хуцдагааа болиорой
2 | 6 Хариулах
Зочин [45.117.35.28] 2025/7/15
Хэрэгтэй хэрэггүй юм ихтэй хамгий муу онгоц
0 | 1 Хариулах
Зочин [45.117.35.28] 2025/7/15
Бойнгд инжeнeрээр ажиллах урилга ирсэн шүү Ирж ав
0 | 0 Хариулах