ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын начин Э.Батмагнай түрүүлж, УЛСЫН АРСЛАН цолны болзол хангалаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын арслан цолны болзол хангалаа. 

Харин түрүү, үзүүр булаалдсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр улсын гарьд цолтон болов.