ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН
М.Бэлгүтэй, О.Наранбаатар нар улсын харцага цолны болзол хангаад байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэсний их баяр наадмын долоогийн даваа өндөрлөлөө.
Энэ даваа өндөрлөснөөр улсын харцага цолтон хоёр төрөөд байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэй улсын арслан Б.Орхонбаяраар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар улсын гарьд Ө.Бат-Оршихоор тус тус зургаа давж улсын харцага цолны болзол хангажээ.
Аймгийн арслан М.Бэлгүтэй
Аймгийн арслан О.Наранбаатар
Харин улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар долоо давснаар улсын заан цолны болзол хангаад байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
