ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/11-НД НИЙТЛЭГДСЭН
ИХ НАС: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач М.Цэрэнжавын хүрэн халзан морь түрүү магнайд хурдлав
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын ИХ НАСНЫ морьдын уралдаан өнөөдөр боллоо.
Төрийн их баяр наадмын хурдан их насны уралдаанд нийт 210 морь бүртгүүлснээс 161 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Их насны уралдааны айргийн тав:
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Мөнхбатын Цэрэнжавын хүрэн халзан морь түрүүлэн орж ирж тод магнай торгон жолоо өргүүллээ.
- Ховд аймгийн Чандмань сумын уяач Батчулууны Ерөөлтийн хурдан халтар морь аман хүзүүнд орлоо.
- Төв аймгийн Заамар сумын уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын хурдан халтар морь гуравт хурдаллаа.
- Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Адуучийн Нямбаатар дөлгөөн халтар морь айргийн дөрөвт хурдлав.
- Айргийн тавд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Цэндийн Энхтайваны хул морь хурдалж наадамчин олноо баясгалаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





