Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-17-нд буюу найм хоног нийтээрээ амарна.
Энэ өдрүүдэд гол усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа дараах байдлаар анхааруулж, мэдээлэл хүргэв.
Тэрбээр "2025 он гарсаар долдугаар сарын 9-ний байдлаар 12 аймгийн 26 суманд усны ослын 42 тохиолдол бүртгэгдсэн байна.
Усны ослоор 27 иргэн амь насаа алдсаны найм нь хүүхэд байжээ.
Энэ төрлийн ослыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад
Гэхдээ баяр наадмын амралтын өдрүүдэд усны ослын тохиолдол нэмэгддэг нь өмнөх жилүүдийн тоон мэдээллээс харагдаж байгаа юм.
Тухайлбал 2024 оны улсын баяр наадмын амралтын тав хоногийн хугацаанд 18 иргэн усны ослоор амь насаа алдсан гашуун сургамж байна.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр баяр наадмаар халуун өдрүүд үргэлжлэх хэдий ч бороо хуртай байх нь. Тиймээс энэ жил Эрсдэлийн удирдлагын газраас гаргасан эрсдэлийн мэдээллээр түр зуурын аадар борооноос үүдэлтэй уруйн үер буух магадлал өндөр гэж гарсан.
Иймд ард иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдээр аялал зугаалгаар явж байхдаа:
Мөн таньж мэдэхгүй газрын гол усаар гарц гарамгүй газраар гол гатлахгүй байхыг зөвлөе" гэв.
Үргэлжлүүлэн "Онцгой байдлын байгууллагаас томоохон гол нуурын эрэг дагуу завьт эргүүлийг 15 дахь жилдээ ажиллуулж байна.
Завьт эргүүл явуулснаар усны ослын тохиолдлын тоо 35 хувиар буурсан гэх тоон үзүүлэлт байдаг.
Баяр амралтын өдрүүдээр аюулгүй байдлаа хангаж, гол усны эрсдэлээс урьдчилан сэргийлж амгалан сайхан наадаарай" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!