Өчигдөр буюу Мягмар гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортын татварын хэмжээг 50 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа.
Энэ мэдэгдлийн дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр улаан металлын фючерсийн ханш 17 хувиар өсөж, фунт нь $5.9535 хүрсэн байна.
Удалгүй ханш $5.5495 орчимд тогтворжжээ. Энэ бол зэсийн хувьд 1980-аад оны үеэс хойш хүрээгүй байсан өндөр ханш юм.
Трампын шийдвэр нь цахилгаан автомашин, зэр зэвсэг, эрчим хүчний үйлдвэрлэлд амин чухал түүхий эд болдог энэ металлын дотоод дахь үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм байна.
“Бид зэсийн импортын татварыг 50 хувиар өсгөх ёстой гэж би бодож байна” гэж Трамп мэдэгджээ.
Гэхдээ тэр уг шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар дурдаагүй байна.
Сүүлд худалдааны сайд Ховард Лютник CNBC сувгаар ярихдаа импортын татвар долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхнээс хэрэгжиж эхлэх магадлалтайг хэлжээ.
АНУ нь жил бүр хэрэгцээт зэсийнхээ тал орчим хувийг гадаадаас импортолдог.
Тус улсад хэрэгжиж байсан зэсийн том төслүүд сүүлийн жилүүдэд янз бүрийн шалтгаанаар саатаад байгаа.
Трампын шийдвэрээс хамгийн их хохирох улсууд нь АНУ-ын зэсийн гол нийлүүлэгч Чили, Канад, Мексик улсууд болохоор байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|