Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутгаар аадар бороо орно. Гол мөрнүүдийн усны түвшин 5-30 см-ээр нэмэгдсэн байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв. 

7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Үүр, Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Урдтамир, Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Онон, Балж, Алтай нуруунаас усжих Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-30 см-ээр нэмэгдэж, Балж, Чулуут, Урдтамир гол олон жилийн дундаж түвшнийг 10-20 см даваад байгаа юм байна. 
зураг
 

Өнгөрсөн хоногт баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0.1-32.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Хэнтийн Дадалд 32.0 мм, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 24 мм, Эрдэнэбулганд 23 мм, Тариаланд 19 мм, Хэнтийн Гурванбаян, Булганы Баян-Агтад 21 мм, бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. 

зураг