Үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүдтэй ижил нэртнүүд
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2025 оны долдугаар сарын 8-ны байдлаар үндэсний бөхийн дархан аварга болон аварга цолтой бөхчүүдтэй ижил нэртэй хэдэн хүн байгаа талаарх сонирхолтой мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулав.
Тухайлбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян, дархан аварга Ж.Мөнхбат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ижил нэртэй иргэд хамгийн олон байна.
Нэрсийн дарааллаас
- Бат-Эрдэнэ 15,495
- Мөнхбат 9,625
- Эрхэмбаяр 6,797
- Өсөхбаяр 5,647
- Балжинням 5,575 ижил нэртэй хүн байгааг доорх зургаас харах боломжтой.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
