Азийн тэргүүлэх ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш Playtime хүрээлэнд зохион байгуулагдлаа. “М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн буюу ногоон, тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр дөрөв дэх жилдээ оролцсон юм.
“Earth. Music. Art. Love” уриатай энэ жилийн хөгжмийн наадмаар “М-Си-Эс Кока-Кола” компани Coca-Cola Real Magic талбайд байгальд ээлтэй фестивалийг 20 мянган залуустай хамтран дараах байдлаар бүтээжээ.
Coca-Cola Real Magic дөрвөн өдрийн турш залууст зориулсан сонирхолтой хөтөлбөр бэлтгэжээ. Дэлхийн чансааны 3-рт бичигдэж буй The MongolZ багийн 910, bLitz болон Rozigoo нар Coca-Cola Real Magic тайзнаа зочлон, үнэнч дэмжигчидтэйгээ яриа өрнүүлж, зургаа татуулсан нь өдрийн хөтөлбөрийн мартагдашгүй нэг хэсэг болсон юм.
Мөн The Lemons хамтлаг, Vandebo хамтлагууд наадмын хоёр болон гурав дахь үдэш уран бүтээлээ толилуулж, “Playtime Festival 2025”-д хуран цугласан олон мянган залуусыг нэгтгэж чадлаа. Coca-Cola Real Magic тайзны өмнө залуус дуу хоолой, мэдрэмж, зүрхний хэмнэлээ нэгтгэж, дуу хөгжимд уярсан гайхалтай үдшүүд өнгөрсөн юм.
Хөгжмийн наадмыг зохион байгуулагч, спонсор, артист, оролцогч талууд байгальд ээлтэй фестивалийг хэрхэн хамтдаа бүтээх вэ сэдвийн хүрээнд жил бүр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлал Coca-Cola Real Magic тайзнаа нэгэнт тогтжээ. Жил бүр Playtime наадамд байгальд ээлтэй, тогтвортой хөгжилд нийцсэн ямар ахиц өөрчлөлт гарч байгаа талаар хамтдаа ярилцаж, хэлэлцүүлгийн төгсгөлд Quiz тэмцээний ялагчид Coca-Cola брэндтэй хамтарсан “Labubu” бэлэглэсэн байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани нь түгээлтийн машинаа дахин амилуулж хэзээ ч, хаана ч байрших боломжтой “Recycle me” Interactive Hub бий болгожээ. Залуус хуванцрыг дахин боловсруулж хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй танилцаж, хөгжмийн наадам дээр уусан ус, ундааны хуванцраа дахин боловсруулах явцад гар бие оролцож, байгальд ээлтэй фестивалийн нэг хэсэг болсон байна.
Мөн хуванцрыг дахин ашиглаж зураг авхуулах хана бүтээж, “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” кампанит ажлыг залууст танилцуулжээ. Мөн өнгөрсөн жилүүдийн жишгээр “Playtime Festival 2025” дээр хэрэглэсэн 940 кг ус, ундааны хуванцрыг “М-Си-Эс Кока-Кола” компанийн түнш “Ти Эм Эл Пластик” үйлдвэр хүлээн авч, дахин боловсруулж буй аж.
Фестивалийн өмнөх өдрүүдэд “М-Си-Эс Кока-Кола” компани салхины нөлөөллийг бууруулах, бичил уур амьсгалыг тогтворжуулах зорилгоор 50 гаруй цагаан улиас тарьжээ. Энэ нь хурдан ургалттай, агаар шүүж, хөрс тогтоох өндөр чадвартай мод бөгөөд байгальд ээлтэй наадмын зохион байгуулалтын бодит жишээ болсон байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани үйлдвэрийн технологийн явцад ашигласан бүхий л усаа цэвэршүүлж, ундны уснаас бусад зориулалтаар ашигладаг. Тиймээс фестивалийн өдрүүдэд Плэйтайм хүрээлэнгийн талбайг энэхүү усаар чийгшүүлжээ.
Яг одоо дэлхий даяар хэрэгжиж байгаа “Share a Coke” хөтөлбөрийг энэ жил “Playtime” фестивалиар танилцуулж, хэрэглэгч зөвхөн өөрийн нэртэй ундааг Coca-Cola Real Magic талбай дээр зочилсноор авчээ.
“Share a Coke” хөтөлбөр нь Монгол орон даяар хамгийн түгээмэл дуудагддаг 26 нэрийг Coca-Cola ундааны шошгон дээр хэвлэсэн бөгөөд өөрийн нэртэй ундааг ууж, аз жаргалтай хором мөчөө хамтдаа хуваалцах боломжийг олгосон байна.
Азийн тэргүүлэх хөгжмийн хөтөлбөр “Playtime Festival 2025” болон дэлхийн алдарт Coca-Cola брэндийн хамтарсан мерч бүтээгдэхүүнийг энэ жилийн фестивалиар анх удаа танилцууллаа. COCA-COLA REAL MAGIC хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсон залууст хамтарсан мерч бэлэглэжээ.
Дээр дурдсан онцлох хөтөлбөрүүдээс гадна Schweppes брэндийн бүтээгдэхүүнээр хийсэн коктейль, iCoke урамшуулалт хөтөлбөр зэргийг зөвхөн Плэйтайм наадмын оролцогч залууст зориулан дөрвөн өдрийн турш толилуулжээ.
Ийнхүү “М-Си-Эс Кока-Кола” компани энэ жилийн маркетингийн хамгийн томоохон хөтөлбөр болон тогтвортой хөгжил гэсэн хоёр чиглэлээр Playtime наадамд оролцсон байна.