• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин М.Бямбаа, дуучин Б.Батцэцэглэн нар ГАВЬЯАТ болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан салбар салбарын хүндэт эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнадаг уламжлал бий.

Тэгвэл Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр (МУҮУИТ)-аас гурван шинэ гавьяат төрж байна.

Тодруулбал ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар тус театрын

  • Эвэр бүрээч Цэрэндоржийн Сайнзориг,
  • Гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа,
  • Гоцлол дуучин Батсайханы Батцэцэглэн нар гавьяатын тэмдгээ авах аж.