• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

"Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад вакцин эсэргүүцэгчид бидний үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдол гарч байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өнөөдөр мэдээлэл өгөв.

Энэ үеэр хуурайшилт, хэт халалттай холбогдуулан анхаарах ёстой асуудлуудын талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Зургаадугаар сараас эхэлж хэт халж байгаа. Энэ үеэр наршилт, хоол хүнсний хамааралтай халдварт өвчний үе эхэлдэг. 

Иргэд наршилт, хуурайшилтын шинж тэмдгийг заавал мэдэх шаардлагатай. Сүүлийн үед манай шуурхай төвд ирж буй тохиолдлууд наршилт уу, хоол хүсний халдвар уу гэдгээ ялгахгүйгээр цаг хугацаа алдаж байна. Наршилтын үед бөөлжих, суулгах, толгой өвдөх, гэдэс базлах шинж тэмдэг илэрдэг.

Тиймээс хүүхдээ хэдэн цаг тоглуулсан, шингэн зүйл уулгасан эсэхээ асран хамгаалагчид анхаарах шаардлагатай. Наршилт, хэт халалтын үед эрсдэлтэй бүлэг буюу зүрх судасны эрхтэн тогтолцооны архаг өвчтэй иргэд, архаг хууч өвчтэй ахмад настнууд онцгой анхаарах ёстой. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал зугаалгын үеэр хувь хүмүүс өөрийн хэрэглэх хоол хүнсийг үйлдвэрлэлийн бүх үе шатанд хяналт тавих хэрэгтэй. Эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэхийн тулд “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”-ыг хоол хүнс үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд хамтад нь хэвшүүлснээр ямар нэгэн өвчнөөс сэргийлэх боломжтой. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадам, хүүхдийн зуслан, PLAYTIME хөгжмийн наадам гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр зохион байгуулагчид улаанбурхан өвчний нөхөн болон нэмэлт дархлаажуулалтыг уриалаад явахыг хүсэж байна. 

Вакцинжуулалтын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, өвчлөлөөс сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Иймд иргэдэд ойрхон, төвлөрлийг сааруулах, бухимдалгүй байлгах үүднээс бүх өрхийн эрүүл мэндийн төв ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэргэжлийн хуулийн байгууллага нь ярих ёстой ч ХӨСҮТ-өөс албан ёсоор иргэдэд мэдэгдмээр байна. Вакцин эсэргүүцэгчид буруу ташаа мэдээллүүдийг ихээр явуулж байгаа. Буруу ташаа мэдээлэлд автахгүйгээр өрхийн эрүүл мэндийн төвийн мэргэжлийн эмч нараас асуугаарай. 

Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад вакцин эсэргүүцэгчид бидний үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдол гарч байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав