Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гантуяа: Элсэлтийн Шалгалтыг 2006 оноос эхлэн нэг аргачлалаар зохион байгуулж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Элсэлтийн Шалгалт 2025" дөрөв хоногийн турш зохион байгуулагдлаа. 

Шалгалтад 43,318 хүүхэд бүртгүүлснээс 40,338 нь хамрагдсан байна. 

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын талаар зохион байгуулагч Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл өглөө. 

БҮТ-ийн захирал Г.Гантуяа "ЭШ-ыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу нэг аргачлалаар явуулж байна. Даалгавар боловсруулах хүмүүсээ интернэтгүй, гар утасны сүлжээгүй орчинд тагнуул, цагдаагийн байгууллагын хяналт хамгаалалтад ажиллуулдаг. Энэ жил даалгавар задарсан асуудал үүсээгүй. 

Олон улсын шалгалтын дүн оноогоо энэ жил 3,361 хүүхэд ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлсэн.

Хичээлийн нэр

2024 оны анхны хэмжээст оноо

2025 оны анхны хэмжээст оноо

Түүх

41.2

43.6

Англи хэл

35.7

35.3

Хими

25.3

32.9

Газар зүй

44.1

56.7

Нийгэм судлал

43.7

36.1

Биологи

46.2

34.2

Математик

24.3

20

Физик

34.2

35.6

Орос хэл

64

64.4

Монгол хэл

38.4

42.9

Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан нэг шалгуулагч байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч нийт 172 байгаа.

Харин босго оноогоо давж чадаагүй сурагчдын тухайд математик дээр гэхэд 48 хувьтай байгаа. Өмнөх онд 46 хувьтай байсан. 490 оноо буюу босго оноогоо давж чадаагүй шалгуулагчдын хувь дунджаар 46 байдаг" гэв.

 

2025 оны үр дүн

Хичээлийн нэр

Нийт шалгуулагчийн тоо

490-с бага оноотой

490-799 оноотой

800 оноо авсан

Шалгуулагчийн тоо

Эзлэх хувь

Шалгуулагчийн тоо

Эзлэх хувь

Шалгуулагчийн тоо

Эзлэх хувь

Математик

28,637

13,887

48.5%

14,712

51.4%

38

0.1%

Монгол хэл

14,368

6,415

44.6%

7,931

55.2%

22

0.2%

Нийгэм судлал

25,574

11,850

46.3%

13,685

53.5%

39

0.2%

Англи хэл

27,122

12,687

46.8%

14,400

53.1%

35

0.1%

Орос хэл

598

276

46.2%

321

53.7%

1

0.2%

Газар зүй

1,048

475

45.3%

570

54.4%

3

0.3%

Физик

9,777

4,489

45.9%

5,276

54.0%

12

0.1%

Биологи

6,247

2,924

46.8%

3,314

53.0%

9

0.1%

Хими

6,369

2,838

44.6%

3,523

55.3%

8

0.1%

Түүх

1,358

627

46.2%

729

53.7%

2

0.1%