Эдүлайн ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, “Монголын ирээдүй болох хүүхэд, залуус, оюутнуудын гэрэлт ирээдүйд хөрөнгө, хүч зорилгоо оруулна” гэсэн уриаг чиг шугамаа болгон ажилласаар ирсэн. Эдүлайн компани нь байгууллагын Зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд, Монголын хүүхэд залуусын боловсролыг хөгжингүй улс орны түвшинд хүргэж, суралцах боломжийг нээн БНСУ-ын нэр хүндтэй их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж, 21 жилийн туршлага хуримтлуулсан компани юм. Энэхүү хугацаанд Монголын 7000 гаруй хүүхэд, залуус, оюутан нь хэлний бэлтгэл, бакалавр болон магистрын шугамаар БНСУ-д амжилттай суралцан төгсөж, суралцсаар байна.
Эдүлайн ХХК-ийн дэргэдэх “Гадаад хэл-Академи” сургалтын төвд жилд ерөнхий боловсролын сургуулийн 11,12-р ангийн сурагчид 400 орчим хүүхэд суралцан, 50-с дээш хувь нь Топик 3,4,5 түвшинд тэнцэж, үндсэн бакалаврын ангийн элсэлтэд БНСУ-ыг зорьсоор байна.
Эдүлайн ХХК-ийн БНСУ-д оршин сууж буй монгол оюутнуудыг их дээд сургуульд элсэн суралцахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор Сөүл хотын Түндэмүн дүүрэгт Эдүлайн ХХК-ийн албан ёсны салбар оффисоо нээж, 2023 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн ажлын туршлагатай, тэргүүлэх компани юм.
Тус компани нь 2024 онд БНСУ-ын Чолланамдо аймгийн Боловсролын газраас Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийг дүүргэсэн сурагчдыг сонгон шалгаруулж, хянах эрхийг албан ёсоор хүлээн авч санхүүгийн боломж хомс ч, авьяас чадвар өндөртэй, алслагдсан бүс нутгийн сурагчдыг илрүүлэн, сонгосон ба тэдгээрээс эцсийн шатанд тэнцсэн эрэгтэй 10, эмэгтэй 20 нийт 30 сурагч нь 2025 оны 2 сарын 16-нд БНСУ-ын Чолланамдо аймгийн хиймэл оюун ухааны контенттэй хослон заадаг шилдэг ахлах сургуульд элсэн орж, өдгөө амжилттай суралцаж байна.
Ийнхүү Эдүлайн ХХК-ийн амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд үргэлжилсээр, манай хамт олон нэгдмэл зорилго тэмүүлэлтэйгээр эрин зууны дэвшил хөгжилд мөр зэрэгцэн ихийг бүтээхийн төлөө ажиллаж байна.
БНСУ-ын ахлах сургуулийн 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах хүсэл зорилготой сурагчдын элсэлт 2025 он амжилттай хэрэгжсэнтэй адил, 2026 онд Эдүлайн ХХК нь БНСУ-ын Чолланамдо аймгийн Боловсролын газрын итгэмжлэлийг үргэлжлүүлэн хүлээн авч, Монгол Улсын 9-р анги төгсөгчдийн бүртгэлийг идэвхтэй явуулж байна.
Хөтөлбөрт 05-р сарын 09-ний өдрийг дуустал бүртгэж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой.
Элсэлтийн бүртгэлд хамрагдаж сонгон шалгаруулалтад тэнцсэн сурагчдад олгох тэтгэлгүүд:
Эдүлайн ХХК нь Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн үйл ажиллагаанд ашгийн бус үйлчилгээ явуулж, сүүлийн жилүүдэд боловсролын салбартаа хурдацтай хөгжиж буй Солонгос улсын ахлах сургуульд суралцах боломжийг сурагчдадаа олгосоор байна.
ЗӨВ СОНГОЛТ – ИРЭЭДҮЙН БАТАЛГАА