ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/29-НД НИЙТЛЭГДСЭН
ЦУОШГ: Гал гарч буй бүс нутгуудад 7-12м/с-ийн салхитай байна. Үдээс хойш салхины хурд нэмэгдэнэ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ой хээрийн түймэртэй байгаа газруудын цаг агаарын нөхцөл байдлын талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Өнөөдөр өдрийн 13:00 цагийн байдлаар:
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутгаар салхи баруунаас секундэд 9 метр, Зүүнбүрэн, Хушаат, Сайхан сумдын нутгаар хойноосоо болон хойд баруун хойноос секундэд 7-12 метр,
- Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаар хойд баруун хойноос секундэд 12 метр салхитай байгаа юм байна.
Үдээс хойш салхины хүч нэмэгдэхийг гал унтраах үйл ажиллагаанд орж байгаа албан хаагчид, иргэдэд анхаарууллаа.
Хиймэл дагуулан мэдээгээр илрүүлсэн ой хээрийн түймрийн зураг. 2025.04.29 11:09 цаг:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


