Цаг үеийн асуудлаар ОБЕГ, УОК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ "Галын шалтгаан нөхцөл болон тухайн түрээслэгч нарын хохирлыг эцэслэн тогтоох хууль хяналтын байгууллагын ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа.
Өчигдөр урьдчилсан байдлаар мэдээлэл авсан. Хуралдаанд суугаагүй учраас дэлгэрэнгүй мэдээллийг мэдэхгүй байна.
Эхний ээлжид худалдаа эрхлэгч нарын хохирол гэхээс илүүтэй тухайн худалдааны төвийн хэвийн үйл ажиллагааг нь сэргээн босгох, ослын үр дагавар, хор уршгийг арилгах чиглэлээр шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ гэж бүсийн зөвлөлийн хурал дээр шийдсэн гэх мэдээллийг урьдчилсан байдлаар авсан" гэлээ.
Үргэлжлүүлэн гал түймрийн нөхцөл байдлын ерөнхий мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр танилцууллаа.
Тэрбээр "Өчигдөр нийт таван удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гадна 49 удаагийн объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Үүний 27 удаагийнх нь нийслэл Улаанбаатар хотод гарчээ.
Объектын 27 удаагийн гал түймрийн дийлэнх нь зуслангийн бүсэд гарсан шар өвсний түймэр.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Хоёрын даваа гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 89 километрт түймэр гарсан дуудлага ирсэн. Энэ газар оронд салхины хүч ихтэй, салхи тогтворгүй.
Түймэр цааш Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг руу тархсан. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан 88 алба хаагч, сумын мэргэжлийн анги, ойн нөхөрлөл, холбогдох албанаас 183 хүн 30 автомашин, техниктэйгээр галыг унтраахаар ажиллаж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!