СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурроны осолд өртсөн хүүхдийн тоо энэ оны нэгдүгээр улиралд 60 хувь өсжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.

Энэ нь 2024 оны мөн үеэс осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өссөнийг харуулав.

Үүнээс

  • зургаан хүүхдэд хөнгөн,
  • таван хүүхдэд хүндэвтэр,
  • нэг хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байна.

Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, хоёр хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, хоёр хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.

Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.

зураг
 

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.

Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
  • Улсын дугаар авсан байх;
  • 2 талдаа тольтой байх;
  • Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
  • Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
  • Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
  • Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.162.24] 2025/4/29
hvvhed ch bai tom hvn ch bai huulid zahiragdah ystoi
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.172] 2025/4/29
дайрчаад уучлаарай гээд байхаас өөр арга хэмжээ авдаггүй халцарч хөхөрч бяцраад байхад хаяад явдаг ядаж номер байдаг бол тэмдэглээд авахгүй юу
2 | 0 Хариулах
💩 [66.181.190.241] 2025/4/29
eniig oruulj ireed bg ni nuguu l tolgoi deer chini bgaa hujaanuud shuudee,10 surron zarhad l 200 sayashde
1 | 0 Хариулах
[66.181.190.241] 2025/4/29
erthen uhsen ni deerdee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/29
БАЯН АЙЛЫН МАНГАР БАЦААНУУД Л УНАЖ БАЙГАА ШДЭЭ, ШИНЭ ПРИУСНЫ ҮНЭЭР АВЧ УНАЖ БАЙГАА. ТИЙМ БОЛОХООР ХҮНИЙ ҮГ АВНА ГЭЖ БАЙХГҮЙ ОЙЛГОМЖТОЙ ЭРГҮҮ МАЛ ШИГ Л ДУГУЙГАА ӨРГӨЖ ДАВХИЛДАЖ БАЙГААД ОСОЛДОЖ БАЙГАА ЮМ. ЗУН БОЛОХООР ХАРААРАЙ БӨӨН ШАРХ СОРВИ БОЛЧООД ИНЭЭГЭЭД ЯВААД БАЙНА МЭДРЭЛ МУУТАЙ ХҮН ШИГ
0 | 0 Хариулах
zochin [66.181.167.190] 2025/4/29
Хууль журмын хэрэгжилтэд хяналт тавьдаг газар Монголд алга даа. Цагдаагийн байгууллага ямар гээч мануухайнуудаар дүүрчихсэн юм. Сургууль цэцэрлэгийн хажуугийн явган хүний зам нь машины зогсоол болчихсон
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/4/29
Хүүхдүүд маань эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж унаад бгааг яаж ойлгуулах вээ явах замаа бэлдээгүй байж оруулж ирсэн удирдлагуудын буруу энэ бол авилгын бизнес
0 | 0 Хариулах
Зочин [122.201.27.183] 2025/4/29
Scooter-iig ch gesen boliulmaar bn, duguin zamtai boloh hurtel
4 | 0 Хариулах
суррон үзэн ядагч [66.181.188.109] 2025/4/29
ёстой гоё бүгд осолдоосой.
0 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/29
Сурроныг баячуудын хүүхдүүд л унадаг.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.59] 2025/4/29
Эрүүл байх хамгийн чухал. ОДоо хөнгөн гэмтсэн ч хөгшрөхөөр наад гэмтэл чинь том саад болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.159] 2025/4/29
Хохино.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.164.197] 2025/4/29
yu vnen ene vnen.
0 | 0 Хариулах