ОБЕГ: "Таван богд"-ын хажуугийн цайны газарт хураалттай шилэн хөвөн шатаж байсныг бүрэн унтраасан

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Таван богдын хажууд цайны газарт гал гарсан дуудлага өнөөдөр 15:23 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, 15:55 цагт бүрэн унтраасан байна. 

Тухайн үед барилгын өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд цайны газар хураалттай шилэн хөвөн шатсан байдалтай байсныг бүрэн унтраасан. Өртсөн хүн байхгүй хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.