Ким Кардашян $11 саяын үнэт эдлэлийг нь дээрэмдсэн “өвөө” нартай Парис хотод нүүрэлдэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2016 онд Парис хотын зочид буудалд Америкийн реалити шоуны од Ким Кардашяны үнэт эдлэлийг дээрэмдсэн хэргийн шүүх хурал энэ сарын сүүлээр болох тов гарчээ.

Тухайн үед Кардашяны байрлаж байсан тансаг ангиллын зочид буудлын өрөөнд нүүрээ нуусан хэсэг этгээд нэвтэрч, нийтдээ $11 саяын үнэт эдлэлүүдийг нь дээрэмдсэнийг Францын хэвлэлүүд “Зууны дээрэм” гэж нэрлэж байлаа.

Дээрэмдүүлсэн эд зүйлсийн дотор тухайн үед Кардашяны нөхөр байсан рэппэр Канье Уэстийн бэлэглэсэн алмаасан бөгж байсан юм.

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Парист эхлэх шүүх хуралд Кардашян өөрийн биеэр мэдүүлэг өгөхийг түүний өмгөөлөгч Майкл Родс баталжээ.

2016 оны уг хэргийг Франц улсад сүүлийн 20 жилийн хугацаанд гарсан хувь хүний эсрэг хамгийн том дээрмийн ажиллагаа гэж тухайн үед үзэж байв.

Хэргээс хойш дөрвөн сарын дараа Францын өмнөд нутгаас 68 настай “Хөгшин Омар” хочит Аомар Аит Хедачег баривчилсан юм.

Тэрбээр дээрмийн ажиллагаанд оролцсоноо хүлээсэн ч дээрэмчдийн толгойлогч байснаа үгүйсгэсэн байна.

Дээрэмд оролцсон сэжигтнүүд бүгд ахмад настнууд байсан тул Францын хэвлэлүүд тэднийг “өвгөн дээрэмчид” гэж нэрлэх болжээ.

2016 оны аравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Парисын загварын долоо хоногийг үзэхээр ирээд байсан Кардашяны зочид буудлын өрөөнд цагдаагийн хувцастай хэсэг хүн нэвтэрч байсан юм.

Givenchy брэндийн шоуг үзсэн Кардашян шөнө дундын үед эгч Куртнигийн хамт өрөөндөө буцаж ирсэн байна.

Тэднийг өрөөндөө ороход дээрэмчид толгойд нь буу тулгаж, маш тод франц аялгатай англи хэлээр хуруундаа зүүсэн бөгжөө өгөхийг шаардсан тухай Кардашян сүүлд цагдаад мэдүүлж байжээ.

Уг бөгж нь $4 сая орчмын үнэтэй эд байсан юм. Дээрмийн дараа эгч дүү Кардашян нарын амыг боож, гарыг хүлээд угаалгын өрөөнд орхисон байна.

Дээрмийн ажиллагаа 10 минут орчим хугацаанд үргэлжилжээ.

Кардашян хувийн амьдрал, эдлэл хэрэглэлээ сошиал сүлжээнд байнга харуулдаг байсан нь дээрмийн ажиллагааг ийм хурдан гүйцэтгэхэд дөхөм болсон гэж мөрдөгчид дүгнэж байв.

Дээрэмчдийн нэг одоо 71 настай Юнис Аббас хэргийн газраас унадаг дугуйгаар зугтаж явахдаа 30,000 еврогийн үнэтэй алмаасан шигтгээтэй загалмайг гээснийг сүүлд нэг хүн гудамжнаас олж байжээ.

Дээрэмдсэн эд зүйлсийн цөөн хэсэг зугтах замд энэ мэтээр гээгдсэн бол ихэнх хэсэг нь одоо болтол олдоогүй байна.

Тэдгээрийг сэжигтнүүд Бельги улсад гаргаж, зарсан гэж таамаглаж байгаа.

Аббас энэ хэргийн дараа “Би Ким Кардашяныг хулгайлсан” нэртэй ном бичсэн байна.

Өөр нэг сэжигтэн 69 настай Дидье Дубрюк өөрийгөө Кардашяны өрөөнд ороогүй, гадаа харуулын үүрэг гүйцэтгэсэн гэж мэдүүлжээ.

Энэхүү дээрмийн хэрэгт нийт 12 хүн холбогдсоноос нэг нь нас барж, 80 настай нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул 10 нь шүүгдэхээр болсон байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ХАХА
7
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.89] 2025/4/24
Энэ одоо яадаг ямар учиртай хүүхэн бэ. Дуучин, жүжигчин, бизнес аль нь юм бэ. Огт ойлгодоггүй юм
0 | 0 Хариулах
Зочин [151.225.24.173] 2025/4/22
mongoitei er bolgonoos mongiig salgadag meregzliin huuheng deeremdsenni zov yuc buu hulee yuc buu og zamdaa geesen guicee
0 | 0 Хариулах
x [202.179.18.239] 2025/4/22
sug batbodiin huuhdiin ehnershuu yum bas deere,duulee biz dee
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.135] 2025/4/22
Монголын Нямтайширын Цэнгүүн бас хэдэн саяын эдлэлээ дээрэмдүүллээ гэсэн юу болсон бэ
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.45] 2025/4/22
францын цагдаа нар тунельд шахаж , машины цонхоор нь цүнхийг нь авсан хэрэгт 2 сенегал улсын иргэнийг барьсан. ба 400 000$ ийн эдлэлийг нь буцааж өгсөн 200 000 $ ийн бөгж , цагууд нь олдоогүй
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.250] 2025/4/22
Үр хүүхдүүдээ өвлөх хөрөнгөтэй болгоод үхэж байгаан байна. Украйны дайнд нуль өвөө нар байлдаад байсан нь ийм учиртай байжээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2025/4/22
Кардашиан дээр мордохгүй баригдахаас хойш
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.76] 2025/4/22
Bosohgui ...
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.77] 2025/4/22
Энэ нэг юу ч хийдэггүй байж баян ! Тэгсэн ээ олны танил бисда байнаа ! Тэнэг авгай
2 | 4 Хариулах
Зочин [66.181.178.157] 2025/4/22
Юу ч хийхгүй биш дэлхийн хамгийн үнэтэй дээд зэрэглэлийн бие үнэлэгч гэр бүл шүү
2 | 0 Хариулах
Зочин [210.194.189.249] 2025/4/22
Өвөө нар чөлөөт яаж зугаатай өнгөрөөх вэ гэж даам тоглонгоо ярьж байгаад шийдсиймуудаа.
0 | 1 Хариулах
Zochin [121.171.171.212] 2025/4/22
Bucket list yumuudaa haha.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.69] 2025/4/22
Хэдэн хөгшчүүл ар гэрээ тэтгэждээ, дахиад хэдэн жил илрэхгүй байхад үхээд дуусцгаахым бн 😜
4 | 0 Хариулах