Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, 67 дугаар сургуулийн хажууд 1.5 га газрыг чөлөөлж, авто зогсоол барихаар шийдвэрлэжээ.
Тус сургууль нь 1,460 хүүхдийн суудалтай ч өнөөдрийн байдлаар 2,800 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд ирэх жилээс гурван ээлж рүү шилжих магадлалтай байна.
Сургуулийн орчимд шинэ зам барьсантай холбоотойгоор автомашины хөдөлгөөн нэмэгдэж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл ихэссэн тул сургуулийн зүүн талын ашиглалтаас гарсан халаалтын зуухыг нурааж, 1.5 га талбайд сурагчдын эцэг эхэд зориулсан авто зогсоол барихаар шийдвэрлэжээ. Энэ зундаа багтааж авто зогсоолыг барих юм байна.
Тус сургууль орчмын авто зам нь Баянхошууны ачаалал ихтэй хэсэгт тооцогддог учраас хүүхдийн аюулгүй байдлыг шийдэж, явган хүний зам, гарц зэргийг нэмэгдүүлэхээр болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|