Үнэт эдлэлийн дэлгүүр тоносон этгээдүүдийг эрэн сурвалжилж, олж тогтоожээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Үнэт эдлэлийн дэлгүүрт орсон хулгайн хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ. 

Тодруулбал дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалгыг эвдэн орж, 50 ширхэг алтан бөгж, 50 ширхэг алтан хос ээмэг, 50 ширхэг монетон бөгж, хоёр ширхэг алтан аяга зэрэг үнэт эдлэл хулгайлсныг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилжээ.

Улмаар эзэн холбогдогчийг олж тогтоон, алдагдсан эд зүйлсийг бүрэн хүлээлгэн өгснийг мэдээлэв. 

Уг хэргийг гудамж талбай, олон нийтийн газарт байршуулсан хяналтын камерын тусламжтай илрүүлсэн ба цагдаагийн байгууллагаас аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт олон улсын стандартад нийцсэн камержуулах ногоон бүс төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 85,290 камер байршуулсан.

Камер ашиглалтад нэвтрүүлснээр 2024 онд 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлж 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. 

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.196] 2025/4/16
ЧД эмнэлэгт хэвтэж бгаад утсаа алдсан. Эмнэлгийг хамгаалдаг Бумбат Зүрх гэдэг хамгаалалтын албаны ХАМГААЛАГЧ ЯНСАНГИЙН БАТБИЛЭГ гэгч Хамгаалагч ( Үнэндээ бол хулгайч) хүн хулгай хийгээд авсан бсандаа .Гэтэл одоо ажлаа хийгээд л, хулгайгаа хийгээд л(сурсан юмыг сураар боож болохгүй) бж л бналээ.шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.43] 2025/4/16
Үнэн үү баримтаар харья
0 | 0 Хариулах
И [172.188.205.49] 2025/4/16
Замын цагдаа нь камер ашиглаж мэддэгүйэ. Хөдөлгөөний зөрчил нь ихсээд л. Торгуулиа ч төлдөггүй хэвээр. Ажлаа хийлдээ ! Оркуудад доромжлуулаад л явцгаах уу ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.60] 2025/4/16
СЕЙФЭНДЭЭ ХИЙМЭЭР ЮМ БАЙНА ТЭ ОРОЙ ЯВАХДАА
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/15
Хүн алт алмаз гэх мэт металгүйгээр амьдарч чадна. Харин хүн ногоон байгаль усгүйгээр амьдарч чадахгүй.
4 | 4 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.245] 2025/4/15
Хэдэн тэрбум доллараар нь идсэн ардын коммунист намынхныг хэзээ ингэж барих вэ ?
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.230] 2025/4/15
Увсын Тэсийн дөрвөд Сүрэнг төр барихаар л барина даа. Тэр болтол яахав, тэгээд сул жаргаад л явж байхаас.
2 | 2 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.245] 2025/4/15
Тэгвэл би заавал дээшин гарнаа
1 | 0 Хариулах
. [45.117.35.20] 2025/4/15
Камерийн бичлэг нь байгаад ч утасны хулгайчийг олж чадаагүй шдээ
4 | 1 Хариулах
Зочин [103.57.93.24] 2025/4/15
emnelegt sayhan utsaa aldsan, ugaasaa emnelgeer duuren hulgaich baidag yum bnlee heden baingiin hulgai hiideg buleg bdim shig bnle. tegeed hamgiin uur hurgemeer n bairshilaar n harwal dor hayj hagas terbumiin untei khoroolold amidardag hulgaich nart utasaa aldsan daa.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.24] 2025/4/15
ted nar barigdaad ugaasaa deed taldaa l neg doloo honog ajil hiideg yum shig bsn. zugeer shiwshigtei huulinaas bolj baigaa yum
2 | 0 Хариулах
зочин [103.212.116.46] 2025/4/15
Цагдаа шуурхай ажиллажээ.
2 | 0 Хариулах