Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэг, 25-р зүйлийн 25.1.1, 25.1.3 дахь заалтад заасны дагуу Скайтелийн Урьдчилсан төлбөрт SKYphone 3.0 үйлчилгээний задгай яриа, датаны тарифт 2025 оны 5-р сарын 14-ний өдрөөс эхлэн дараах өөрчлөлт орох болсныг мэдээлж байна.
Үүнд: Skyphone 3.0 үйлчилгээний ярианы тариф сүлжээ харгалзахгүй 50₮, задгай датаны тариф 1mb 15₮ болж шинэчлэгдэнэ. Харин урьдчилсан төлбөрт Hidata, дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний тарифт өөрчлөлт орохгүй болно.