2020 онд үүсгэн байгуулагдсан MMusic апп нь Монголын дуу хөгжмийн зах зээлд өөрийн байр суурийг хэдийнээ тогтоосон. Харин энэ оны 5 жилийн ойгоороо тус платформ тун ч дуулиантайгаар шинэчлэгдэж байна. Шинэ өнгө төрхөөс эхлээд, хэрэглэгчийн эрх чөлөөг дээдэлсэн "Дураараа сонс" уриа хүртэл бүгд хэрэглэгч төвтэй, шинэлэг хандлагыг илэрхийлж байгаа юм.
MMusic-ийн багийнхны хэлж буйгаар дуу хөгжим гэдэг нь зүгээр нэг аялгуу бус, хүн бүрийн эрх чөлөөтэй мэдрэх ёстой урлагийн хэл. Тийм ч учраас тэд "үнэгүй" гэсэн үгийг орхиод, “Дураараа сонс” гэх уриаг сонгожээ. Ингэснээрээ дуу хөгжмийн үнэ цэнэ алдагдаагүй, харин ч хэрэглэгч сонголтоо өөрөө хийдэг болсныг илэрхийлж байна.
Монголчуудын хувьд дуу хөгжим сонсохдоо олон улсын аппликейшн, YouTube, хуучны MP3 тоглуулагчид, бүр заримдаа хууль бус эх сурвалжууд ашигласаар ирсэн нь үнэн. Гэвч эдгээрийн нийтлэг сул тал нь:
Харин MMusic эдгээр асуудлуудыг нэг дор шийдэж байна.
Өнөөдрийн байдлаар MMusic Монголын уран бүтээлчдийн 95% нь уран бүтээлээ албан ёсны, онцгой эрхтэйгээр нийлүүлдэг бөгөөд энэ нь тус платформыг Монголын хамгийн том дуу хөгжмийн сан болгож байна. Энэ хамтын ажиллагаа нь зөвхөн хэрэглэгчдэд давуу байдал үүсгээд зогсохгүй, уран бүтээлчдийн орлого, хамгаалалтад ч эергээр нөлөөлж байгаа юм.
“MMusic-ийн энэ шинэчлэл нь зөвхөн нэг апп-ыг шинэчлэх тухай биш, харин дуу хөгжмийн хэрэглээний соёлыг шинэчлэх алхам байж мэдэх юм”
Видео бичлэгийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү: